Энэ сарын 27-28 ны өдрүүдэд Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас байгаль хамгаалагчдынхаа 2017 оны цугларалтыг зохион байгууллаа. Хамгаалалтын захиргааны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө танилцуулах, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын 2017 оны үр дүнгийн гэрээг батлах, байгууллагын дотоод журмыг хэлэлцэж, шинэчлэн батлах, байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг томилон батлах, байгаль орчин, ТХГН-ийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг таницуулах, байгаль орчны чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ удаагийн цугларалт, 2 өдрийн сургалтыг зохион байгуулсан байна.