АНУ-ын ЭСЯ-ны Бээжин дэх бүсийн зөвлөх Жон, Иргэн цэргийн харилцааны ажилтан Даниел Ли нарын албаны хүмүүс Ховд аймагт айлчиллаа. Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг хэлтэс,агентлагийн дарга нарын хамт төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзан Ховд аймгийн өнөөгийн байдал, 2016-2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын төслийг танилцуулж, эрүүл мэнд, боловсрол,спортын салбарт хамтарч ажиллах, олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэг авах ,хамтарч ажиллах ямар боломж байгаа талаар санал солилцлоо. Дээрх албаны хүмүүс Америкийн соёл мэдээллийн төвийн хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтан Ховд аймагт айлчилж,төр захиргааны байгууллага, хувиараа гар урлал хийдэг иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан байна. Өөрөөр хэлбэл:Америкийн соёл мэдээлийн төвд гар урлал,бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг төв байгуулах талаар судалж байна. Ирэх 4 дүгээр сард Америкийн соёл мэдээллийн төвийн хамтын ажиллагааны 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ба энэ үеэр АНУ-ын Элчин сайд Ховд аймагт ажиллана.