Шинээр батлагдан гарсан Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг залах, тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр Ховд аймгийн Ард Аюушийн талбай дээр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбат, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Шүүхийн шинжилгээний албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Цэрэндорж, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын дарга, удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболд ёслолын ажиллагааг нээж, мэндчилгээ дэвшүүлэн, “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн Цагдаагийн газрын даргад гардуулан өглөө.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Цагдаагийн газрын даргын зөвлөлийн гишүүд “Цэргийн гавъяаны одон”-т туганд ёсолж хүндэтгэл үзүүлэн, нийт бүрэлдэхүүн “Цагдаагийн тангараг” өргөж, гарын үсэг зуран баталгаажууллаа."Цагдаагийн албаны тухай хууль"-ийг Цагдаагийн газрын хүндэтгэлийн танхимд ёслол төгөлдөр байрлуулсан байна.