Казак түмний Наурызын баярын хурал боллоо.



Казак түмний Наурызын баярын хурлыг 3-р сарын  21-ний өдөр аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын албаны хүмүүс оролцож  баярын  мэндчилгээ дэвшүүллээ. 




 
Энэ үеэр улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн олон хүн төрийн дээд одон медаль болон аймаг орон нутгийн хүндэт тэмдгээр энгэрээ мялаалаа. Мөн  эрхэлсэн ажилдаа амжилт гарган  ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг 9 алдартанаар өргөмжилсөнөөс гадна Наурызын баярыг угтан зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн сурагчдад шагналыг нь гардуулж баяр хүргэсэн юм. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ