УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ЦЭЦЭН ТҮШЭЭ" тэмцээний гуравдугаар байранд шалгарчээ.


Улсын Их Хурлын гишүүдийн дунд зохион байгуулсан  “Цэцэн түшээ” шатрын тэмцээн өндөрлөж, дүнгээ гаргалаа.  “Цэцэн түшээ” тэмцээний аваргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Саранчимэг нар шалгарсан бол хоёрдугаар байранд УИХ-ын гишүүн Л.Энхболд гуравдугаар байранд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, тусгай шагналыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Х.Болорчулуун нар хүртсэн байна. Харин тэмцээний “Уран өрөг” шагналыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хүртжээ. “Цэцэн түшээ” тэмцээний аваргуудын шагналыг УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар гардуулан өглөө. УИХ-ын гишүүдийн дунд анх удаа, албан ёсоор зохион байгуулсан энэхүү тэмцээнийг УИХ-ын Тамгын газар Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан юм гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ