Ховд аймгийн Алтайн Унага Морин спорт уяачдын холбоо шилдгүүдээ шалгарууллаа.


Ховд аймгийн Алтайн Унага Морин спорт уяачдын холбоо 2016 оны ажлаа  дүгнэж  Оны шилдэг 9 уяач, 9 уралдаанч хүүхэд, оны шилдэг 9 азарга, 9 их насны морьдоо шалгарууллаа.Тухайлбал: Оны шилдэг 9 азаргаар Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, зүүн бүсийн уралдааны түрүү,  АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын түрүүд тус тус хурдалсан амжилтаар Г.Баянзулын хээр азарга, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны айргийн тавд, зүүн бүсийн уралдааны айргийн гуравт, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар Н.Энхболдын хул азарга,  Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гуравт, зүүн бүсийн уралдааны айргийн дөрөвт, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тавд тус тус хурдалсан амжилтаар Ц.Оросоогийн хар азарга, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны айргийн түрүү, баруун бүсийн уралдааны аман хүзүү, зүүн бүсийн уралдааны аман хүзүүд тус тус хурдалсан  амжилтаар Ш.Совдын хээр азарга,  Дөргөн сумын 60 жилийн ойн баяр наадмын айргийн дөрөвт АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүд тус тус хурдалсан амжилтаар Д.Төртүвшингийн хүрэн азарга, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөвт хурдалсан амжилтаар Д.Зулбадрахын хонгор халзан  азарга, Ховд аймгийн хаврын баруун бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан амжилтаар Г.Сүхбаатарын цоохор азарга, Ховд аймгийн хаврын зүүн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан амжилтаар М.Ганцогтын хонгор халзан азарга, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн эрлийз дээд насны уралдааны түрүү, УБ хотод зохион байгуулагдсан уралдаанд амжилттай хурдалсан  амжилтаар М.Ганзоригийн Босоо хүрэн азарга энэ жилийн шилдэг 9 азаргаар шалгарч байна.


 


Харин 2016 оны шилдэг 9 их насны морьдоор Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын түрүү, Говь-алтай аймагт зохиогдсон Баруун бүсийн даншиг наадмын айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар А.Жамьяансүрэнгийн саарал, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны түрүү , зүүн бүсийн уралдааны аман хүзүү,  АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүд тус тус хурдалсан амжилтаар С.Пүрэвийн 5 цагаан, , Говь-алтай аймагт зохиогдсон Баруун бүсийн даншиг наадмын айргийн дөрөвт хурдалсан амжилтаар Б.Мөнхтөрийн хүрэн, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны аиргийн тав, баруун бүсийн уралдааны айргийн тав, зүүн бүсийн уралдааны айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар А.Батмөнхийн хүрэн, Ховд аймгийн хаврын зүүн бүсийн уралдааны айргийн тав, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар  Ч.Отгон баатарын хар, Ховд аймгийн хаврын төвийн бүсийн уралдааны аиргийн гурав, баруун бүсийн уралдааны айргийн гуравт тус тус хурдалсан амжилтаар Г.Сүхбаатарын шар хээр, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөвт хурдалсан амжилтаар Ж.Хүрэлчулууны бор, АХ-ын 95 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тавд хурдалсан амжилтаар Б.Бадамдоржийн хүрэн, Ховд аймгийн хаврын зүүн бүсийн уралдааны түрүүд хурдалсан амжилтаар Д.Батхуягийн сарт хээр морьд тус тус шалгарлаа.  2016 оны шилдэг уралдаанч хүүхдээр  Мянгад сумын 12 жилийн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Бөхчулууны Батчулуун, Дарви сумын 12 жилийн дунд сургуулийн 9-р ангийн сурагч Эрдэнэчулууны Билгүүн, Дөргөн сумын 12 жилийн дунд сургуулийн 5-р ангийн сурагч Батмөнхийн Батцоож, Жаргалант сумын 12 жилийн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Ууганболдын Хүслэн,  Булган сумын Минжит Булган цогцолбор сургуулийн 4-р ангийн сурагч Батгэрэлийн Ганзориг, Прогресс сургуулийн 7-р ангийн сурагч Оросоогийн Төрмөнх,  Жаргалант сумын 12 жилийн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Баянзулын Төгсбилэг, Алтангэрлийн Шагай, Жаргалант сумын 12 жилийн 7-р сургуулийн 6-р ангийн сурагч Галбадрахын Мягмаржав  нар шалгарч шагналаа гардан авлаа. Олон наадамд хурдан морь унаж айраг түрүүнд хурдлуулсан 2016 оны 9 шилдэг уралдаанч хүүхдэд  Булган сумын “Сартай Булган” уяачдын холбооноос тус бүр 100 мянган төгрөгийн шагналыг олгож сайн уяач болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлэв.
2016 оны шилдэг 9 уяачаар  Мянгад сумын уяач, аймгийн алдарт уяач Ядамсүрэнгийн Ган-очир, Дарви сумын уяач, аймгийн алдарт уяач Шонхорын Совд, Дөргөн сумын уяач, аймгийн алдарт уяач Даваагийн Төртүвшин, Жаргалант сумын уяач, аймгийн алдарт уяач Балжаагийн Ганзориг, Булган сумын  уяач, аймгийн алдарт уяач Батмэндийн Мөнхтөр, Мянгад сумын  уяач, аймгийн алдарт уяач Цогтоогийн Оросоо, Мянгад сумын  уяач, аймгийн алдарт уяач Галсанцэрэнгийн Баянзул, Жаргалант сумын  уяач, аймгийн алдарт уяач Сүрэнжавын Пүрэв, Жаргалант сумын залуу уяач Доржийн Батхуяг нар шалгарч Алтайн Унага Морин спорт уяачдын холбооны дэд дарга, тэргүүлэгчдээс  шагналаа гардан авлаа. Алтайн Унага Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уяачдын шинэ жилийн цэнгүүний үеэр нэр бүхий уяачид, холбооны тэргүүлэгчдийг Морин спорт уяачдын холбооны дээд шагнал Уяачийн алдар одон, Морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойн медаль, аймгийн морин спорт уяачдын холбооны Хүндэт тэмдгээр шагнагдсаныг гардуулан өгч баяр хүргэлээ. Алтайн Унага Морин спорт уяачдын холбоо 2016 оныхоо амжилт бүтээлийг дүгнэн  оны шилдэгүүдээ шалгаруулахын зэрэгцээ аз нь алгандаа багтсан одтой хийморьтой   9 уяачыг  шалгаруулан мөн  шагнав. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ