Ховд аймгийн Булган сумын Булган голын сав дагуу өвөлжиж буй айл өрхүүд усанд автахад хүрээд байна.


Ховд аймгийн Булган сум өвөлжит хүндэрсэн сумууд дотроосоо хамгийн их цастай, өвөлжилтийн байдал хүнд байгаа сум юм.  Цас зуданд мал малчид зутруухан байгаагийн хажуугаар Булган голын мөс хайлж урсан голын дагуу өвөлжиж буй айл өрхүүд усанд автахад хүрээд байна.  Булган голын ай сав дагуу тус сумын Алагтолгой багийн  50 гаруй  малчин өрх өвөлжиж байна.  Булган  сумын  удирдлагууд тухай бүрд нь  өөрсдийн нөөц бололцооныхоо хирээр зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд   өдрөөс өдөрт голын халиа  нэмэгдэж байгаа учир  айл өрхүүдээ нүүлгэн шилжүүлэхээр зөвлөмж хүргүүлжээ.  Үүссэн нөхцөл байдалтай Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг  хөдөө орон нутагт ажиллахдаа газар дээр нь танилцлаа. Зөвхөн өвөлдөө ч  биш  ирэх  хавар дулаарах үеэр  шар усны үер болох өндөр эрсдэл байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс зохих асуудлыг шийдвэрлэн, учирч болох бэрхшээлээс урьдчилан сэргийлж ажиллахаар боллоо.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ