“Заавал эдлэх хайр” хүчирхийллийн эсрэг аяны хүрээнд зохион байгуулсан "АСК" тэмцээн амжилттай боллоо.




Хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийг бууруулах, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор” Заавал эдлэх хайр” хүчирхийллийн эсрэг аяныг өнгөрөгч 10-р сарын 25-ны өдөр Эрүүл амьдралын түүчээ ТББ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан эхлүүлсэн. Өнөөдөр аяны хүрээнд нуугдмал, далд оршдог гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийлэл дахин давтагдахад нөлөөлдөг хүчин зүйлсүүд, түүнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжууд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах асуудлуудын талаар иргэдэд таниулах зорилгоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн Аск тэмцээнийг Жаргалант суманд үйл ажиллагаагаа явуулдаг төрийн байгууллагуудын дунд зохион байгуулав. Аск тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд нээж үг хэлэн, хүчирхийллийн эсрэг аянд нэгдсэн хүн бүрт баяр хүргэлээ. ” Заавал эдлэх хайр” аяны турш олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн явуулж, хүчирхийллийг бууруулах чиглэлийн сургалт, нөлөөллийн ажил, асуудал дэвшүүлсэн хэлэлцүүлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Заавал эдлэх хайр” богино хэмжээний кино уралдаан  гэх мэт олон талт ажлыг зохион байгуулжээ. Энэхүү аянд 800 гаруй хүн хамрагдаж хүчирхийллийн эсрэг аянд нэгдсэн байна. Өнөөдөр зохион байгуулсан Аск тэмцээнд Хөгжил политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р анги, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Цэцэрлэгийн холбоо, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, БОЭТ-ийн 6 баг оролцов. Эдгээр багуудаас Хөгжил политехник коллежийн баг тэргүүн байр, ЭМГ-ын баг хоёрдугаар байр, Зэвсэгт хүчний 123-р ангийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ