Аймгийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.


2016 оны 11 сарын 29-ны өдрийн 10 цагт Ховд аймгийн Удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөн Засаг даргын Тамгын газарт боллоо. Уг шуурхай зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд удирдан явуулав. Энэ үеэр  Аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Өлзийхишиг: Баруун гурван сумын өвөлжилтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, онцгой комиссын хурал, хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Мөн аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Т.Баатарзориг: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт Ямааны цэцэг өвчин гарсан талаар мэдээлэл хийж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлвэр, Онцгой комиссын даргын албан даалгаврыг танилцуулав. Мөн аймгийн УЦУОША-ны дарга х.Энхзаяа: 12 сарын 20-ноос хүйтэрч цас орно. Одоогийн байдлаар 7-8 сум цасан бүрхүүлтэй, Булган, Үенч, Алтай суманд цас дахин орж зудын байдалд орох төлөвтэй байгаа талаар мэдээллээ. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга А.Эрдэнэчулуун: Цэргийн шинэчилсэн бүртгэл хийж байгаа талаар танилцуулав. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд хуралд оролцогчдод хандан аймгаас зохиож буй аливаа арга хэмжээнд байгууллагын удирдах албан тушаалтнуудыг идэвхтэй оролцох мөн дараа дараагийн шуурхай зөвлөгөөнд идэвхтэй оролцох талаар анхаарууллаа. Дараагийн аймгийн Удирдах албан тушаалтны шуурхай зөвлөгөөн 12 дугаар сарын 13-нд болно.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ