Газар шорооны үйл, замд гарах, эд юм бүтээх зэрэгт сайн.

-Аргын тооллын 9 сарын 14. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 13. тооно-22 од, шарагчин гахай, рашааны барилдлагат өдөр. Усанд эм орох өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:28-20:06.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад аз жаргал ирэх, маш сайн болой. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтэн сөрөг муу.
-Газар шорооны үйл, замд гарах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засалд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр цацах, мал худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
LikeShow More ReactionsCommentShare
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ