Маргааш мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн.

-Аргын тооллын 9 сарын 7. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 6. эрхтний тэнгэрт-15 од, хар луу, үхэх барилдлагатай өдөр. Цагаан шүүдэр-14:04.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-20:20.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), луу(08:40-10:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Луу, бич, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, могой, морь жилтэн сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, бичиг сурах, ураг садан болох, өөрийн амьдралд тустай ажил хийх, ном заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, модны үйл, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, лам болох, ном сонсох, үр цацах, эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ