-Аргын тооллын 9 сарын 5. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 4. тэргүүн дагуул-13 од, цагаан бар, үл зохилдох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-20:25.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гараг, одны барилдлага муу болой.
-Бар, морь, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтэн сөрөг муу.
-Худалдаа хийх, модны үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, хотын суурь тавих, бурхан шүтээн, гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном заалгах, худаг малтах, замд гарах, хувцас өмсөх, эд юм өгөх, хэрүүл тэмцэлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.