Тушаал дэвших, ном сонсох, сахил авах зэрэг үйлд сайн.

-Аргын тооллын 9 сарын 4. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 3. тугчин-12 од, шарагчин үхэр, хүчин төгсөх барилдлагат өдөр. Няммэши /ням гараг-мэши одны барилдлага/ өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-20:27.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баясгалан, баян болох сайн. Гэвч бар, туулай, хонь жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, ном сонсох, сахил авах, бэрий үйл, замд гарах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, цэцэг тарих, эм найруулах, буяны үйл, худалдаа хийхэд сайн. Гэр байшин шинээр баривал галд шатах ба гэрийн эзэнд муу Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, малгай, хувцас өмсөх, байшингийн суурь тавих, гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөхөд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ