Худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн.

-Аргын тооллын 9 сарын 3. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 2. тугчин-12 од, шар хулгана, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:13-20:29.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), бич(16:40-18:40), тахиа(18:40-20:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Бич, луу, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, байшин барих, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ