Буяны үйл, замд гарах, эм найруулах, дайсныг номхтгох үйлд сайн.

-Аргын тооллын 9 сарын 2. Баасан(Сугар) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 1. харцага-11 од, улаагчин гахай, үл тохирох барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:11-20:31.
-Өдрийн сайн цаг: үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Хонь, гахай, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, буяны үйл, замд гарах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, хувцас өмсөх, үхэгсдийн үйл, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, ном сонсох, бурхан шүтээн тахихад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ