Маргааш "Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарахад сайн" өдөр болой.

-Аргын тооллын 8 сарын 31. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын 29. их морь-9 од, хөхөгчин тахиа, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:09-20:35.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), морь(12:40-14:40), хонь(14:40-16:40), тахиа(18:40-20;40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Тахиа, үхэр, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, могой, морь жилтэн сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах, эд юм бүтээх, бичиг сурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мэргэ төлгө тавих, эм найруулах, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, лам болох, ном сонсох, үр цацах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ