2016 ОНЫ 09 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

3 дугаар зураг. 09 дүгээр сард орох хур

тунадасны урьдчилсан мэдээ

 
Агаарын температурын сарын дундаж нь Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан  буюу олон жилийн дунджийн орчим байна.
Энэ сард ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага хур тунадас орно. 
           Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч  шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй. Бусад хугацацанд Алтайн өвөр говийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7  градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
           Алтайн уулархаг нутгаар: Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагаст сэрүүсч шөнөдөө 3-8 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус  дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтэрч шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. 
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр  зарим газраар  хур тунадас, уулархаг нутгаар  нойтон цас орох төлөвтэй
Салхи шуурганы хувьд: Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар  түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн  дунд үе болон гуравдугаар арав хоногийн  сүүлчээр Алтайн уулархаг нутгаар 18-20м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй.
                                                                     Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь
9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим дулаан, харин орох хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орохоор байна. 
  Мөн 8 дугаар дунд үеэс ихэнх сумдын нутгаар ургамлын ургалт гүйцэж хагдарч ургамлын дундаж өндөр 3-10 см, ургамлын ургалтын байдал Зэрэг, Чандмань, Дөргөн, Мянгад, Манхан сумын нутгаар дунд зэрэг бусад сумуудын нутгаар  зуншлага сайн байна.  МАА-н үйлдвэрлэлд Хадлан бэлтгэх, мал оторлох, сүү цагаан идээ боловсруулах ажил үргэлжлэн  явагдаж байгаа бол газар тариалангийн үйлдвэрлэлд  хүнсний  ногоо хураах, орой ургацын ногоог услах, ажил  явагдаж цаг агаарын байдал таатай нөлөөлсөн болно.

                                                             ХОВД АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА









 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ