Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой.

-Аргын тооллын 8 сарын 30. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын 28. үнэг-8 од, хөх бич, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 0707-20:37.
-Өдрийн сайн цаг: хулгана(24:40-02:40), үхэр(02:40-04:40), луу(08:40-10:40), могой(10;40-12:40), хонь(14:40-16:40), нохой(20:40-22:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул.
-Луу, хулгана, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Цэргийн ба догшин үйл хэрэг, шинэ ноён тавих, захиран тушаах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ