2016 оны 08-р сарын 17 ны өдөр өөрийн амьдралд тустай ажил хийхэд сайн.

-Аргын тооллын 8 сарын 17. Лхагва(Буд) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14. яруу эгшигт-21 од, цагаагчин хонь, идэр барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:50-21:01.
-Өдрийн сайн цаг: бар(04:40-06:40), туулай(06:40-08:40), могой(10:40-12:40), бич(16:40-18:40), нохой(20:40-22:40), гахай(22:40-24:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан олох сайн. Гэвч хонь, могой, морь жилтнээ цээртэй.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтэн сөрөг муу.
-Замд явах, ураг садан болох, худалдаа хийх, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ажилчин авах, найр хийх, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадмын үйлд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, лам болох, ном сонсох, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ