
-Аргын тооллын 9 сарын 26. Баасан (Сугар) гараг (2025)-Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 5, шар нохой, мэнгэ 6 цагаан, суудал төмөр, эрхтний тэргүүн-15 од, түлэх барилдлагат өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:44-18:42.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Харин луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтнээ муу гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, бэрийн үйл, цэрэг хөдөлгөх, сайн үйлийг эхлэх, нүүдэл хийх, өвчтөнд очих, ашиг тустай үйл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, модны үйл, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, бузарыг дарж, дайсагнах үйл, мал гаргах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.