Аймгийн удирдлагууд Элчин сайд Шэнь Миньжуань, албаны төлөөллийг хүлээн авч уулзав

May be an image of 3 people and text

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань албаны төлөөллийн хамтаар /2025.07.23-24-ний өдрүүдэд/ Ховд аймагт ажиллалаа.

Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг өнөөдөр /2025.07.24/ аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр Засаг дарга М.Амарсанаа болон бусад удирдлагууд хүндэтгэн хүлээн авч уулзав.

May be an image of 5 people and text

Уулзалтаар боомтын өргөтгөл, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

May be an image of 2 people and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа:

Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд боловсролын салбарт түлхүү анхаарч ялангуяа “Хятад хэлний сургалт”-ын орчин бүрдүүлэх тал дээр түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.

May be an image of 5 people and text

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуанийн хувьд Ховд аймагт анх удаа албан томилолтоор ирж байгаа нь энэ юм. 

May be an image of 1 person and text

May be an image of 3 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ