
-Аргын тооллын 7 сарын 2. Лхагва (Буд) гараг (2025)-Билгийн тооллын шинийн 7, хар бич, мэнгэ 2 хар, суудал ус, тугчин-12 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлд голомтонд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин үс засуулах, бурхан сахиус тахих, лам болох, буян номын үйл, ном сонсох, бэрийн үйл, анд нөхөр бололцох, тангараг үүсгэх, их гол гатлах, загас барих, гуу, суваг татах, үр цацах, худаг малтах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, худалдаа хийх, эд, мал худалдан авах, гадагш өгөх, хөрөнгө исгэх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, оёх, шинэ хувцас өмсөх, дайсан номхтгох, малын үс, ноос хяргах, мал хөнгөлөх, мал гаргах, ан гөрөө хийх муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.