
Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөл, томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн найман ээлжээр хоёр өдрийн хугацаанд /2025.03.12-13/ журмын дагуу, амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн шалгалтад 154 иргэн оролцохоор бүртгүүлсний дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байв.
Бүртгүүлсэн нийт иргэдийн 122 буюу 79,2 хувь нь хамрагдлаа.

Шалгалтад хамрагдсан иргэдийн 39.3 хувь буюу нийт 48 иргэн тэнцэж Төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.
Ингэснээр төрийн албанд орох, цаашид төрийн жинхэнэ албан хаагч болох, дэвшин ажиллах боломж нээгдэж байна.

