
Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2025.03.12/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4041 иргэн үүний 154 нь Ховд аймгаас оролцохоор бүртгүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс энэ удаагийн шалгалтыг энэ сарын 12-14-ний өдрүүдэд нийтдээ найман ээлжээр зохион байгуулна.
Эхний ээлжид нийт 21 иргэн оролцохоор хуваарилагдсанаас 14 нь шалгалтаа өгч байна.
Шалгалтад оролцогчдод амжилт хүсье.


ЭХ СУРВАЛЖ:Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар