УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт орон нутагт ажиллаж байна

May be an image of 3 people

"Батлан хамгаалахын сэргэлт"-ийн бодлогын хүрээнд яамнаас томилогдсон ажлын таван хэсэг орон нутагт ажиллаж байна.

May be an image of 5 people and overcoat

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоор ахлуулсан  ажлын хэсэг баруун бүс буюу Ховд, Говь-алтай, Завхан аймагт ажиллах ба өнөөдөр /2025.02.21/ Ховд аймгаас энэ удаагийн томилолтоо эхлүүллээ.

May be an image of 10 people and text

Салбарын сайдыг Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хүндэт харуул жагсаж хүндэтгэн угтан авав.

May be an image of 8 people

Үүний дараагаар цэргийн алба хаагчдын амьдрах орчин нөхцөлтэй танилцаж ангийн удирдлагуудтай санал солилцлоо. 

May be an image of towel rack and towel

"Батлан хамгаалах сэргэлт"
-ийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй нэг чухал ажил нь хугацаат цэргийн алба хаагчдыг Англи хэл, Монгол бичиг, компьютерын болон жолооны сургалтад хамруулж байгаа. 

May be an image of 4 people and text

С.Бямбацогт сайд сургалтын үйл ажиллагаатай танилцаж цэргийн алба хаагчдын сэтгэгдлийг сонслоо. 

Цэргүүд:

Алба хаах хугацаандаа цэргийн эрдэмд суралцахын зэрэгцээ англи хэлний анхан шатны мэдлэгтэй болж өөрийгөө хөгжүүлсэн бас дээрээс нь жолооны үнэмлэхтэй болж халагдах болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. 

May be an image of 4 people and text

Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

May be an image of 9 people, people studying and text

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтоо танилцууллаа. 

May be an image of 5 people, dais and text

Мөн Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилгоор 2025 оныг "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан талаар мэдээлэл өгөв.

May be an image of 1 person

May be an image of 2 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 4 people and text

May be an image of 3 people and text

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ