
Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс
“Төрийн албан хаагчийн ёс зүй, гүйцэтгэлийн удирдлага” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан сургалтад 17 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа.
Сургалтаар:
Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн хуулийн хэрэгжилтийг хангах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын хүрээнд сул орон тоог нөхөх, "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системд албан хаагчдын мэдээллийг бүрэн гүйцэт оруулах талаар мэдээ, мэдээлэл, зөвлөмж өглөө.

Мөн орон нутагт Төрийн албаны тухай болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжуудыг сурталчлах, төрийн албан хаагчдын дунд соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах, Ёс зүйн дэд хороодын ажлыг сайжруулах талаар харилцан санал солилцов.



