Нутгийн иргэдийг түшиглэн байгаль хамгаалах ажлыг хэрэгжүүлнэ

May be an image of 7 people and lighting

Дэ Нэйче Консерванси байгууллагаас /TNC/ сумдын удирдлага, байгаль орчны мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байна. 

May be an image of 2 people and text

Сургалтын арга хэмжээнд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр оролцлоо. 

Тэрбээр,

2024-2028 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчны чиглэлээр туссан асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Мөн нутгийн иргэдийг түшиглэсэн байгаль хамгаалал, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг онцлов.

May be an image of 2 people

Энэхүү сургалт нь нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал төслийн үйл ажиллагааны хэрэгжилт, амжилт, сургамжийг хамтран ажилладаг талуудад танилцуулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлд талуудтай зөвшилцөх, Байгалийн нөөцийн хамтын менежментийн эрхзүйн өнөөгийн зохицуулалт болон хамтын  ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой. 

May be an image of 1 person

Дэ Нэйче Консерванси байгууллага /TNC/ 2030 онд хүртэл төслөө үргэлжлүүлэхээр болсон. 

Энэ удаагийн сургалтаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. 

May be an image of 4 people

Төслийн зорилт, үйл ажиллагааг Засгийн газрын болон аймгийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргаж нутгийн иргэдийг түшиглэн байгаль хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

Үр дүнд нь иргэд хөгжсөн байх ёстой гэдгийг сургалт зохион байгуулагчид онцолж байлаа.

May be an image of 2 people

May be an image of 12 people and text

May be an image of 8 people, speaker, television, dais and text that says


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ