“Нярайн скрининг оношилгооны бүсийн төв” байгуулахаар зорьж байна

No photo description available.

Өнгөрсөн амралтын өдөр /2025.02.16/ Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Али Муслу Ховд аймагт ажиллав.

May be an image of 5 people and hospital

Энэ үеэр аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр, БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн болон албаны бусад төлөөллийн хамтаар хүлээн авч уулзлаа.

May be an image of 1 person, hospital and text

Уулзалтаар “Нярайн скрининг оношилгооны бүсийн төв” байгуулах талаар санал солилцов.

May be an image of 2 people

Тодруулбал,

-Дутуу төрсөн нярай нь харааны, сонсголын бэрхшээлтэй болох магадлал өндөр. Тиймээс эрт үед нь илрүүлэх оношилгооны тоног төхөөрөмж,
-Ургийн гажгийг эрт үед нь оношлох өндөр хүчин чадал бүхий эхо аппарат шаардлагатай байгааг онцолж дэмжиж хамтран ажиллахыг хүслээ.

May be an image of 1 person

Ховд аймаг 2023 онд БОЭТ-ийн Амаржих газрын түшиглэн “Нярайн скрининг оношилгооны төв” байгуулсан. Ингэснээр шинэ төрсөн нярай бүрд “Бодисын солилцооны эмгэг” болон “Түнх”-ний хөгжлийг оношлох эхо шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн онд дөрвөн нярай эмгэгтэй оношлогдож батлагджээ.

May be an image of 2 people, hospital and text

May be an image of 3 people and hospital

May be an image of 2 people

May be an image of 8 people and text

May be an image of 1 person and street

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ