
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Цэцэг суманд ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын дунд сургуулиар орж ажил байдалтай нь танилцав.
Тус сургууль нь 50 гаруй багш ажилчидтай. 600 гаруй сурагчтай, нэг ээлжээр хичээллэж байна.

Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч шат шатандаа анхаарч ойрын хугацаанд шийдвэрлэх олон асуудал байгааг сургалтын менежер, сумын удирдлагууд танилцууллаа.

Тухайлбал,
-Сургуулийн барилга нь 1984 онд баригдсан. Олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан, цахилгааны хүчдэл муу.
-Сургуулийн болон дотуур байр, цэцэрлэгт дотор 00 байгуулж 2022 онд ашиглалтад хүлээж авснаас хойш ашиглаагүй.
-Орос хэл, Дуу хөгжмийн багш, Сэтгэл зүйч дутагдалтай.
-Уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн ихтэй. Сүүлийн улиралд л гэхэд тус сургуульд 30 орчим хүүхэд шилжиж ирсэн. Энэ нь сургалтын чанарт нөлөөлдөг байна.

Үүнээс гадна гэр бүлийн орчинд хүүхдэд тавих хараа хяналт сул учраас:
-Гэмт хэргийн гаралт нэмэгдэх, -Хүүхдийн эрх зөрчигдөх, -Хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгааг хэлж байлаа.
Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Л.Энхбаяр:
Сургалтын менежерийг үүрэг гүйцэтгэгчээр томилж байгаа. Тиймээс тулгамдсан асуудлыг эрэмбэлэн холбогдох байгууллага, удирдлагын түвшинд уламжилж шийдвэрлүүлж ажиллах чиглэлийг өглөө. Мөн Цэцэг суманд хүүхэд хамгааллын баг ажиллуулахаар болов.




