Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Зээлийн батлан даалтын сан "Хоршоологчдын зөвлөгөөн"-ий ерөнхий зохион байгуулагчаар ажиллав. Өнөөдөр /2025.02.05/ аймгийн ХДТ-т болсон тус зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцож холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэллээ. Тэрбээр, Ховд аймгийн зарим малчид улсад жишиг болохуйц үйл ажиллагаатай хоршоо байгуулж үр дүнтэй ажиллаж байгааг онцоллоо. Мөн аймаг, орон нутагтай хамтран хоршооны үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Ховд аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнийг: -Жижиг, дунд үйлдвэрийн газар -Үндэсний давхар даатгал хувьцаат компани -Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар -Татварын ерөнхий газар -Төрийн банк -Хаан банк хамтран зохион байгууллаа. Огноо: 2/5/2025 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1295 Мэдээ таалагдсан: