
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан Манхан суманд ажиллах үеэрээ сумын аюулгүйн нөөцөөр орж өвс, тэжээлийн хадгалалттай танилцлаа.

Сумын Засаг дарга П.Мягмарсүрэнгийн өсгөн мэдээллээр:
Сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг задлаагүй. Харин аймгийн аюулгүйн нөөцөөс хуваарилсан өвс, тэжээлийг малчдад олгожээ. Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдол эхэлсэн. Одоогоор 50 гаруй толгой мал хорогдсон мэдээтэй байна.
Манхан сумын хувьд өвөлжилт хүндхэн байгаа сумдын нэг. Сүүлийн өдрүүдэд бага зэрэг дулаарсантай холбоотой хүндрэл харьцангуй багасаж байгааг хэлж байлаа.

Тус сум нь мал аж ахуйн таван багтай, 800 гаруй малчин өрхтэй. 2024 оны жилийн эцсийн мал тооллогоор 270 гаруй мянган толгой мал тоолуулжээ. Малын тоогоороо аймагтаа гуравт эрэмбэлэгдэж байна.
Гурван сарын эхээр мал төллөж эхэлнэ гэлээ.
