
Аймгийн Засаг даргын орлогч Э.Уртнасан өнөөдөр
/2025.01.29/ Манхан суманд ажиллаж байна.
Тэрбээр тус сумын дулааны “Эрчим дөл” ХХК -ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани нь 2018 онд төсөвт байгууллагуудыг дулаанаар хангах хүчин чадалтайгаар байгуулагдсан.

Байнгын хоёр нөөцийн нэг зуухтай. Жилд
1200-1300 тн нүүрс зарцуулдаг.
13 хүний орон тоотой, төсөвт таван байгууллагаас гадна
15 аж ахуйн нэгж,
20 гаруй айл өрхийг дулаанаар хангаж байна.
Өнөөдрийн байдлаар 10 хоногийн нүүрсний нөөцтэй. Ямар нэгэн доголдол үүсээгүй, хэвийн ажиллаж байна.

Жил ирэх тусам дулаанд холбогдох хүсэлтэй иргэдийн хүсэлт, эрэлт хэрэгцээ их байгаа учраас хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх зайлшгүй шаардлагатай. Үүнийг хэрхэн шийдвэрлэх гарц, боломж байгаа талаар
“Эрчим дөл” ХХК болон сумын удирдлагууд зөвшилцөж байгаа талаар танилцуулж байв.

