
“БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” төслөөс Ховд, Говь-алтай аймгуудын УЦУОШТ-дэд цаг уурын автомат станцыг хүлээлгэн өглөө.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт, 28-ны өдөр Говь-алтай аймагт тус ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “АЧСВС” ХХК-аас цаг уурын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг Финланд Улсын Vaisala компанийн цаг уурын автомат станцыг хүлээлгэн өгч, суурилуулалт, ашиглалт, хамгаалалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулан ажиллаж байна.

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үйл ажиллагаанд Ховд аймгийн УЦУОШТ-ийн дарга А.Энхзаяа, багажийн инженер Д.Төрмөнх, автомат станцыг суурилуулах Чандмань болон Зэрэг сумын өртөөний дарга, техникч нар, төслийн зөвлөх Ц,Атарболд, ТХН-ийн ажилтан Б.Дэлгэрмаа нар оролцлоо.
Ховд аймгийн УЦУОШТ хүлээн авсан 2 станцаа сумдад хүргэж, суурилуулах үйл ажиллагааг урин дулааны улирал эхлэх үеэр хийж хэрэгжүүлэхээр тогтлоо. Энэхүү дэмжлэгийн үр дүнд УЦУОШТ-үүд орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, цаг уурын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирна гэж үзэж байна Хүлээн авагч талууд хөрөнгө оруулалтыг ариг гамтай, үр дүнтэй ашиглана гэдэгт найдаж байна гэж “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ” төслөөс мэдээллээ.

