Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар түргэн шуурхай хүргэх зорилгоор
"ХУРДАН" 24/7 гэрэгэ киоск машиныг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэг давхарт шинээр байршууллаа.
Гэрэгэ Киоск төхөөрөмж нь 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэд, олон нийтэд хүргэх боломжтой Иргэн, аж ахуйн нэгжүүд:
• Автомашин, санхүү, эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээ,
• Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа • Татварын тайлангаа тушаасан эсэх лавлагаа,
• Хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа,
• Газар эзэмших эрхийн лавлагаа зэрэг төрийн байгууллагын үйлчилгээнээс гадна Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломж бүрдсэнээрээ давуу талтай юм.