Иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэх ажил үргэлжилж байна

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Л.Энхбаярын баталсан хуваарийн дагуу албан байгууллагын удирдлагууд, ажил хариуцсан албан тушаалтнууд 7043-1111 төвд ажиллаж байна. 

Энэ нь Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах 7043-1111 утасны үйл ажиллагааг сайжруулах, иргэн, захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэдэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх зорилготой. 

6 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Хуваарийн дагуу энэ долоо хоногийн Мягмар гарагт аймгийн БОЭТ-ийн ЭМТҮЧАБ-ын албаны дарга О.Түвдэнням ажиллалаа. 
Энэ үеэр нийт 16 иргэний санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авчээ. Үүний 12 нь БОЭТ-ийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар хандсан байв. Тухайн иргэдийн асуудлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэн хариу өгч ажилласан байна.  

1 хүн, утас ба бичвэр нарын зураг байж магад

Харин Пүрэв гарагт “Ховд дулааны станц” ТӨХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ч.Адилбиш ажиллав. Нийт 24 санал хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авч ажилласны 22 нь халаалт, дулаантай холбоотой байв. 

Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Ховд дулааны станцын шугам сүлжээний засварчид айл нэг бүрд очиж асуудлыг нь шийдвэрлэн ажиллажээ.

2 хүн, хичээл хийж буй хүмүүс, утас, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ