Анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын ахлах анги /10, 11, 12/-ийн сурагчдын дунд “Анхдугаар үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдлыг танин мэдэх нь” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарласан.
Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, Үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, үндэсний болон түүхийн ухамсар, бахархлыг хойч үедээ өвлүүлэхэд эссэ бичлэгийн уралдааны зорилго чиглэж байв.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс VII сургуулийн 12а ангийн сурагч Э.Бунданхорлоо тэргүүн байр, Прогресс сургуулийн 10б ангийн сурагч А.Алтанбаяр дэд байр, VI сургуулийн 10г ангийн сурагч Б.Буянзаяа гутгаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Сурагчдын шагналыг өнөөдөр /2024.11.28/ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэн цаашдын сурах их үйлст нь амжилт хүслээ.