Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2001 онд байгуулагдсан. Энэ цагаас "Хүний эрхийн төлөө" нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн. Энэхүү уламжлалын дагуу Комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг 2024 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллав.
Энэ хугацаанд "Хүний эрхийн төлөө" нээлттэй өдөрлөг зохион байгуулж төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд, олон нийттэй уулзаж, санал солилцох, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хийхээс гадна хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсэг энэ удаагийн томилолтын ажлын буюу хяналт шалгалтын дүн, анхаарах асуудлын талаар аймаг, орон нутгийн удирдлагуудад танилцуулав.
Иргэд, иргэний нийгмийн байгууллагаас өгсөн мэдээлэл, нэр бүхий байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа хүний эрхийг зөрчсөн гэх гомдол мэдээллийг дахин нягтлах, хоёр талын мэдээллийг нягтлах шаардлага байгаа. Үүний дараагаар зөвлөмж гаргаж ажиллана. Цаашид өгсөн зөвлөмж, чиглэлийн дагуу ажиллахыг анхаарууллаа.