-Аргын тооллын 8 сарын 29. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 29. Пүрэв (Бархасвадь) гараг (2024)
-Билгийн тооллын 26, хөхөгчин үхэр, мэнгэ 3 хөх, суудал шороо, хэрцгий охин-5 од, үл зохилдох барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:06-19:38.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40)болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Харин хонь, луу, нохой, үхэр, бич, тахиажилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, замд гарах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, эд, мал худалдан авах, мал худалдах, мал гаргах муу.Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ