-Аргын тооллын 8 сарын 18. Ням (Адьяа) гараг (2024)



-Аргын тооллын 8 сарын 18.
 Ням (Адьяа) гараг (2024)
-Билгийн тооллын шинийн 14, хөх бар, мэнгэ 5 шар, суудал мод, яруу эгшигт-21 од, түлэх барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:51-19:59.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Харин бич, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Сайн нь: Аливаа санасан зөв ажил үйл сэтгэлчлэн бүтэх сайн. Муу нь: газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, мод таслах, тангараг тавих, сайн үйлийг эхлэх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан бололцох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, ном номлох, сонсох, нүүдэл хийх, мал хөнгөлөх, үр тарих, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, буян хишгийн даллага авах, замд гарах, үхэгсдийн үйл, эсгэх, оёж, хатгах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ