Энэ онд Жаргалант сумаас 142 ээж “Алдарт эх” одон хүртлээ.

May be an image of 2 people and text

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Ховд аймгийн хэмжээнд 351 ээж “Алдарт эх”- одон авч байгаа. Үүнээс  44 ээж нэгдүгээр зэргийн одон, 307 ээж хоёрдугаар зэргийн одон хүртэж байна. 

May be an image of 6 people and text

Энэ нь өмнөх оноос 4.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Алдарт эх одон авч байгаа нийт ээжүүдийн дийлэнх нь 26-38 орчим насныхан байна. 

May be an image of 9 people

Өчигдөр /2024.05.31/ Жаргалант сумын ээжүүдэд "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. 
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Э.Болормаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан нар Жаргалант сумын 142 ээжид “Алдарт эх” одон гардуулж баяр хүргэв.

May be an image of 8 people, dais and text

Жаргалант сумаас: 15 ээж “Алдарт эх”-ийн 1-р одон, 127 ээж “Алдарт эх”-ийн 2-р одон хүртлээ. Ээжүүд үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, хүнлэг иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэх нь чухал гэдгийг онцолж байв.

May be an image of 2 people and text

May be an image of flower
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ