Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн
“ЭХ ҮРСИЙН БАЯР”-аар
“АЛДАРТ ЭХ” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 351 ээж энэхүү одонг хүртэж байна.
Өнөөдөр /2024.05.30/ аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Энхбатын Болормаа Алтай, Булган, Үенч сумын 60 гаруй ээжид "АЛДАРТ ЭХ" одон гардуулж баяр хүргэлээ.
Алтай сумаас "Алдарт эх" I одонг 2, II одонг 10
Булган сумаас "Алдарт эх" I одонг 10, II одонг 31
Үенч сумаас "Алдарт эх" I одонг 2, II одонг 10 ээж хүртлээ.
"Алдарт эх" II одон хүртсэн эхчүүдээс хамгийн залуу нь Алтай сумын Тахилт багийн харьяат, 26 настай Ц.Ариунжаргал байлаа.
“АЛДАРТ ЭХ” одон гардуулах үеэр Булган сумын удирдлагууд
“ДАРХАН БЭР” ,”УРАН БЭР”-ийн шагналыг гардуулж баяр хүргэв.