Жил бүрийн тавдугаар сарын 29-ний өдрийг
"Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 22 мянга гаруй алба хаагч энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
Харин Ховд аймгаас давхардсан тоогоор 1000 орчим алба хаагч энхийг дэмжих үүргээ нэр төртэй биелүүлжээ. Одоогийн байдлаар энхийг дэмжих ажиллагаанд Ховд аймгийн 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өдгөө 22 жилийн ойгоо угтаж буй цэнхэр дуулгатан энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2024.05.29/ аймгийн Төв талбайд цэргийн ёслолын ажиллагаа зохион байгууллаа.
Энэ үеэр Зэвсэгт хүчний болон Төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн жагсаж, алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолт, жагсаалын үзүүлэх тоглолт зэргийг олон нийтэд сонирхуулав.