JCI Монгол ТББ-ын Хөгжлийн зөвлөлийн баруун бүс хариуцсан зөвлөх Ү.Тогтохбаяраар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, “Power to reinvent yourself”, “Ажил амьдралын тэнцвэр” сэдэвт сургалт зохион байгуулж байна.
Өнөөдөр /2024.05.24/ манай аймагт зохион байгуулсан уг сургалтад ЕБС-ийн ахлах ангийн сурагчид болон төрийн байгууллагын албан хаагчид хамрагдлаа.
Сургалтад оролцогчдод -Ажил амьдралын тэнцвэр,
*Хувь хүний хөгжил сэдвээр JCI Монгол академийн сургагч багш М.Батжаргал,
-Илтгэх урлаг, мэтгэлцээн сэдвээр JCI Монгол академийн дэргэдэх Шүүгчдийн зөвлөлийн ахлах шүүгч Б.Асхар нар үнэ цэнтэй мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ажлын баг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймагт ажиллана.
Нийгэмд эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох зорилгоор үйл ажиллагаа явуулдаг тус ТББ нь залуу үеэ хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг.