Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр /2024.03.13/ орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын нээлтийн ажиллагааг цахимаар зохион байгуулж шалгалтад оролцогчдод амжилт хүсэв.
2024 оны нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4259 иргэн үүний 165 нь Ховд аймгаас оролцохоор бүртгүүлсэн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс энэ удаагийн шалгалтыг энэ сарын 13-14-ний өдрүүдэд нийтдээ долоон ээлжээр зохион байгуулж байна.
Эхний ээлжид нийт 24 иргэн оролцохоор хуваарилагдсанаас 19 нь шалгалтаа өгч байна. Шалгалтад оролцогчдод амжилт хүсье.