Сангийн яамнаас “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгуулав

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Онцгой байдлын Ерөнхий газраас авсан мэдээллээр 13 аймгийн 58 суманд хаваржилт хүндэрч зудын нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2024.02.27/ Сангийн яамнаас “ЦАХИМ ХУРАЛ” зохион байгуулж аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсвийн зохицуулалтын талаар мэдээлэл солилцож Төсвийн тухай хуульд заасны дагуу зохицуулалт хийж ажиллах чиглэлийг өглөө.

5 хүн, хичээл хийж буй хүмүүс, зурагт ба бичвэр нарын зураг байж магад


Ховд аймгийн хувьд:

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед үүссэн нөхцөл байдалд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг орон нутгийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой байна.
“ЦАХИМ ХУРАЛ”-д аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, мэргэжилтэн Д.Батнасан нарын албаны төлөөлөл оролцлоо.

2 хүн нарын зураг байж магад
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ