Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Хөрөнгө бүрдүүлэлт, удирдлагын газрын захирал Г.Энхзулаар ахлуулсан ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Э.Болормаа, холбогдох албан тушаалтнуудын хамтаар өнөөдөр /2024.02.26/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас 2024 онд Ховд аймагт хэрэгжүүлэх төслүүдийн талаар танилцуулав.
Тодруулбал,
✅ Дэлхийн банкны санхүүжилтээр ЭМЯамнаас “Монгол улсад ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Алслагдсан орон нутагт амьдарч буй иргэдийн цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналтын талаарх чадавхыг бэхжүүлэх зөвлөх үйлчилгээ” арга хэмжээний талаар
✅ АНУ-ын Эмори их сургуультай хамтран Азийн хөгжлийн банкны ТА-9897 "Ази номхон далайн бүс нутгийн эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах нь” техник туслалцааны төслийн “Сумын төвийн ус, ариун цэвэр, эрүүл ахуй, зан үйлийг өөрчлөх мэдээлэл харилцааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нотолгоонд суурилсан нийтийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах” зөвлөх үйлчилгээний талаар
✅ Дэлхийн Зөн Герман ОУБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлэх “Эх хүүхдийн эрүүл мэнд” төслийн талаар
✅
“MONDER II” зудын хариу арга хэмжээ авах төслийн талаар танилцуулга хийж, санал солилцлоо.
Цаашид хүүхдийн сайн сайхан байдлын төлөө чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг эрэлхийлнэ.