Залуучуудын хөгжлийн зөвлөлийн ажлыг идэвхжүүлэх, гишүүдийн чиг үүрэг, ажлын зохион байгуулалтыг сайжруулж, байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн төрийн байгууллагын дэргэдэх залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хуралдлаа.
Хурлаар:
-Залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого,
-Залуучуудын хөгжлийн зөвлөлийн үүрэг чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө,
-Залуучуудын чиглэлээр залуучуудын зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэв.
Зөвлөлийн хуралд 15 байгууллагын залуучуудын зөвлөлийн тэргүүнүүд оролцож, санал бодлоо илэрхийллээ.