ХОВД АЙМАГ:Есөн суманд "Намрын өдрүүд" арга хэмжээ зохион байгуулж төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Засгийн газраас хэрэгжүүлж буй “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ын "ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ" зорилтын хүрээнд төрийн бүтээмжийг сайжруулж малчид, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилгоор "Намрын өдрүүд" арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээг хөтөлбөрийн дагуу есдүгээр сарын 30-ны өдөр Ховд сумаас эхэллээ.

3 хүн нарын зураг байж магад

 
"Намрын өдрүүд" арга хэмжээний хүрээнд иргэдэд эрүүл мэнд, газрын харилцаа, нийгмийн даатгал, татвар, хөдөлмөр эрхлэлт, халамж, улсын бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж санал бодлыг нь сонсон ажиллав. 

3 хүн нарын зураг байж магад

Тухайлбал,

Эрүүл мэнд-86 
Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар-6,
Нийгмийн даатгал -18 
Шинэ ховд хөгжлийн корпорац-21
Татвар-4, 
Хөдөлмөр эрхлэлт халамж-5
Улсын бүртгэл-Тоон гарын үсэг-40, гадаад паспорт-9,
Статистик-35, 
Үс засах үйлчилгээ-42 нийт 149 иргэнд үйлчилгээ үзүүлэв. 

3 хүн ба хичээл хийж буй хүмүүс нарын зураг байж магад


Үүнээс гадна Ховд сумын иргэд, хүүхэд багачуудын дунд бөхийн барилдаан, гүйлт, тулам булаалдах гэх мэт спортын тэмцээн зохион байгууллаа.

2 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

"Намрын өдрүүд" арга хэмжээг аравдугаар сард Манхан, Эрдэнэбүрэн, Булган, Үенч, Буянт, Дөргөн, Чандмань, Дарви сумдад хуваарийн дагуу зохион байгуулна. 

4 хүн нарын зураг байж магад

2 хүн ба адуу нарын зураг байж магад

10 хүн нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ