Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн нийт өрхөд 2 тн нүүрс олгохоор болжээ



Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа цахим хуудаснаа ийнхүү нийтэлжээ.

📣 ХОВД АЙМГИЙН ӨРХ БҮРД 2 ТН НҮҮРС ОЛГОНО

Өнгөрсөн сарын 14-ний өдөр МоЭнКо ХХК-ийн гүйцэтгэх захирал Иветт Онг болон бусад албаны төлөөлөлтэй уулзалт хийж, Хөшөөтийн уурхайгаас иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ. 
👉 Тус уулзалтаар талуудын хийсэн тооцоо, судалгааны үр дүнд МоЭнКо ХХК-аас Ховд аймгийн нийт 23,537 өрх бүрд 2 тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгож, тээврийн зардлаа хариуцахаар шийдвэрлэлээ. Мөн энэ жил нүүрсний үнийг 90,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тохиролцлоо. 
👉 Түүнчлэн, орон сууцанд амьдардаг 3900 өрхийн дулааны төлбөрөөс 25,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо. 
Нөлөөллийн 7 сумын өрхөд 2021 онд 26,000 тонн нүүрс олгодог байсныг өнгөрсөн онд бүх сумын өрхөд тэгш хүртээмжтэй байх зарчмаар 35,000 тонн болгож 34.6 хувиар нэмэгдүүлсэн бол энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 45,420 тонн болгож өсгөлөө. 
Ингэснээр иргэдээс 1.2 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарах юм.
☎️ Холбогдох мэдээллийг харьяа сум, багийн Засаг дарга нараас авна уу! гэжээ.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ