“Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцогчид 90.0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

1 хүн ба модон халбага нарын зураг байж магад

“Жангар цайны зам өв соёлын наадам”
-ын үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Засаг даргын Тамгын газар, Хүнс, Хөдөө аж ахуйн газартай хамтран “Ховдод үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус арга хэмжээнд гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 53 иргэн, аж ахуйн нэгж, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 42 иргэн, аж ахуй нэгж нийт 95 иргэн, аж ахуй нэгж оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчлан, иргэдэд үйлчилгээ үзүүлэв. 

макраме нарын зураг байж магад

Иргэд, аж ахуй нэгжүүдээс авсан мэдээллээр 90.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот, Хөвсгөл аймаг, Завхан  аймгаас тус тус нэг иргэн,  аж ахуйн нэгжүүд хүрэлцэн ирж оролцжээ.

9 хүн нарын зураг байж магад

Үзэсгэлэнд оролцсон иргэн аж ахуй нэгжүүдээс шилдгүүдийг тодруулахад:

 1.“Шилдэг залуу үйлдвэрлэгч ”  - Жаргалант сумын иргэн Т.Уранзаяа
 2.“Шилдэг оёмол бүтээгдэхүүн”- Н.Туяа Монгол гутал үйлдвэрлэл 
 3.“Модон Эдлэлийн Шилдэг Бүтээгдэхүүн”- Жаргалант сум Б.Бямбадорж 
 4.“Гар Урлалын Шилдэг Бүтээгдэхүүн” –Алтай сумын иргэн П.Бадамцэцэг 
 5.“Шилдэг Гурилан Бүтээгдэхүүн” –Зэрэг сум Х.Алтанчулуун 
 6.“Шилдэг Сүүн Бүтээгдэхүүн” –Манхан сумын Иргэн Б.Баасанцэрэн
 7.“Шилдэг махан  бүтээгдэхүүн-Жаргалант сумын иргэн “Хишиг эрдэнэ баяжих ХХК”
 8.“Шилдэг цагаан идээний тавгийн иж бүрдэл”-Мөст сумын иргэн Ш.Мөнгөнтуяа
 9.“Шилдэг хүнсний ногоо”-Жаргалант сум “Арван улиас ” ХХК тус тус шалгарлаа гэж аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.

4 хүн нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ